Дэлхийн банк болон Японы Засгийн Газрын хамтарсан тэтгэлэг

2019-09-27 18:08:33

Товч танилцуулга

Энэхүү тэтгэлэг нь нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж яваа залуусын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой магистерийн тэтгэлэг юм. Та энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд эхлээд суралцах сургуульдаа өөрөө бүх материалаа хөөцөлдөж өгөөд, түүндээ тэнцсэн байх ёстой.

Суралцах газар:

2015-2016 оны JJ/ WBGSP - тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд жагсаасан их дээд сургуулиудаас сонгон суралцана.

Суралцах чиглэл:

Суралцагчид JJ/ WBGSP - тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд жагсаасан их дээд сургуулиудын JJ/ WBGSP хамтарсан хөтөлбөрүүдээс сонгон суралцах боломжтой.

Зорилтот бүлэг:

Эрх бүхий хүлээн зөвшөөрөгдсөн хөгжиж буй орнуудын иргэдэд нээлттэй.

Тэтгэлгийн хэмжээ:

Энэхүү тэтгэлэгт сургалтын төлбөр, сар бүрийн амьжиргаа байрны мөнгө, ном сурах бичиг, сургалтын материалын зардал, эрүүл мэндийн даатгал, замын зардал зэрэг багтсан байдаг.

Өргөдөл гаргах заавар:

Тэтгэлэгт хугацаа зарлагдаж эхлэх хугацаанаас өмнө анкетийг хүлээн авдаггүй ба энэ жилийн хувьд 2016 оны 1 сарын 16-ны өдрөөс эхлэн JJWBGSP-ны албан ёсны цахим хуудсан дээр өргөдөл авч эхэлсэн талаар зар тавигдсан болно. Та энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд эхлээд суралцах сургуульдаа өөрөө бүх материалаа хөөцөлдөж өгөөд, түүндээ тэнцсэн байх ёстой. Үүнтэй зэрэгцээд та JJWBGSP руу шууд өргөдлөө явуулах хэрэгтэй. Хүсэлт гаргагч анкет бөглөхдөө шаардлагатай нэмэлт бичиг баримтыг хавсаргахаас гадна мастерийн хөтөлбөрт элсэх тухай өргөдөл бичих ёстой.  Хэрэв та сонгосон хөтөлбөртөө тэнцсэн бол тухайн сургуулиас таны мэдээллийг бусад тэнцсэн оюутнуудын мэдээлийн хамт JJ/WBGSP-ийн Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх бөгөөд JJ/WBGSP-ийн удирдах комисс хэнд тэтгэлэг олгох талаарх шийдвэрийг гаргана. 2015-2016 оны хичээлийн жилийн тэтгэлэгийн өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2015 оны 3 сарын 19-ны өдөр дууссан тул та одоо хүсэлт гаргаснаар 2016-2017 оны хичээлийн жилийн тэтэгэдэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Тэтгэлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны цахим хаягаас харна уу.

Веб сайт/Холбоосууд:

Албан ёсны веб сайт: http://go.worldbank.org/VV63X70UQ0

Categories