TOEFL-н ангийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

2019-09-27 17:44:48

Сургалтын тухай:

Энэхүү сургалт нь гадаадад Англи хэл дээр ажиллах эсвэл суралцах зорилготой хүмүүст зориулсан iBT TOEFL буюу Internet-Based Test of English as a Foreign Language-ийн шалгалтанд бэлтгэх сургалт юм. iBT TOEFL-ийн албан ёсны шалгалтын оноог гадаадын олон тооны их дээд сургуулиуд, коллежууд, цагаачлалын албууд болон бусад мэргэжлийн байгууллагууд хүлээн зөвшөөрдөг. Гадаадын их дээд сургуулиуд ихэвчлэн iBT TOEFL-ийн шалгалтын 70-аас дээш оноог шаарддаг.

TOEFL -ийн шалгалтанд бэлтгэх сургалт нь тус шалгалтанд хэрхэн өндөр оноо авах тал дээр техник, стратеги заадаг бөгөөд унших, сонсох, ярих, бичих гэсэн 4 үндсэн чадварууд дээр нарийвчлан ажилладаг.

 

 

 

Сургалтын гол онцлог, давуу талууд:

  • 21 жилийн туршид Англи хэл заасан туршлагатай, TESOL зэрэгтэй ЖЭТ Англи хэлний сургуулийн захирал багш удирдан явуулна.
  • Яриа болон сонсголын хичээлийн мэргэшсэн гадаад багштай
  • Сүүлийн үеийн сургалтын чанартай хөтөлбөртэй ба байнга шинэчлэн сайжруулж байдаг.
  • Үндсэн 4 чадвараас гадна Академик түвшний дүрэм, үгсийн сангийн хичээл нэмэлтээр орно.
  • iBT TOEFL-н шалгалтанд зориулсан программ ашиглан эссэг бичих, тест хийх компъютерийн лабраторитай.
  • Дадлага хийх боломж- Гэрийн даалгаврын Mу ELT программ, эссэ бичих criterion программыг оюутнууд ашигладаг.
  • Complete guide болон Cambridge-ийн тест дээр ажиллах боломж
  • Нэмэлт үйлчилгээ болох UNIVERSITY ADMISSION PACKAGE хөтөлбөртэй.
  • Гадаадын их, дээд сургуулиуд болон тэтгэлгийн талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломж
  • Гадаадын их дээд сургуульд өргөдөл гаргахад шаардлагатай APPLICATION FORM хэрхэн бөглөх талаар заавар зөвлөгөө авах
  • CV, resume хэрхэн бичих талаар зөвлөгөө хичээл үнэ төлбөргүй авах, өөрийн CV-ээ бичиж, багшаараа хянуулах боломж
  • Төгсөгч бүр гадаадын их дээд сургуульд өргөдөл хэрхэн гаргах, сурах зорилгоо тодорхойлсон эссэ буюу STATEMENT OF PURPOSE бичих чадварыг олж авах
  • 7 хоног бүр TOEFL-н жишиг тест ажиллан өөрийн мэдлэгийн өсөлт бууралтыг харах боломж олгодог төдийгүй шалгалтын өмнөх айдсаа даван туулах, бүрэн бэлтгэлтэйгээр шалгалтаа амжилттай өгөхөд тусална.
  • Тестийн үр дүн дээр анализ хийн, хэрхэн оноогоо дээшлүүлэх тал дээр зөвлөгөө өгөх тусгайлсан тестийн багштай
  • Гадаадын их дээд сургуульд өргөдөл гаргах гэж буй төгсөгчиддөө иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, их сургуулийн диплом, дүнгийн хавсралт зэрэг баримт, материалуудыг үнэ төлбөргүй орчуулах үйлчилгээ
  • Cургалтын таатай орчинд хичээллэх боломж
  • Хичээлээс гадуур 2000 гаруй номноос сонгон номын сангаар үйлчлүүлэх
  • Сургалтаа төгссөний дараа номын сангаар үйлчлүүлэх, компьютер лабартори ашиглах зэрэг нь манай оюутнуудад үргэлж нээлттэй байдаг.
  • Хичээлээс гадуурх үйл ажиллагаа болох Speaking Club, Debate Club, Workshop зэрэгт хамрагдах боломж.
  • Нийт 8 долоо хоногийн хугацаанд 7 хоногт 6 удаа хичээллэх тул төлбөрийн хувьд хямд бөгөөд сургалт эрчимжүүлсэн хэлбэрээр явагддаг.
Categories