Before you arrive


Та JET Institute for Academic Success-т ирэхээсээ өмнө өөрөө өөрөөсөө дараах асуултыг асуугаарай.

  • Би JET School of English-д сурах хэрэгтэй юу? Эсвэл JET Institute for Academic Success-т хандах нь зүйтэй юу?

Учир нь JET School of English нь англи хэлний ерөнхий мэдлэг олгодог. Харин JET Institute for Academic Success нь Академик англи хэлний мэдлэг олгодог. Тэгвэл ерөнхий англи хэлний мэдлэг нь академик англи хэлнээс ямар ялгаатай вэ?

JET School of English - Ерөнхий англи хэл: Та өдөр тутмын харилцаа болох такси барих, найз нөхөдтэйгөө ярилцах, кино үзэх, ресторанд ороход хэрэглэгдэх англи хэл.

JET Institute for Academic Success- Академик түвшиний англи хэл: Гадаадын их дээд сургуульд суралцахад шаардагдах чадвар болох соёлын цохилтыг хэрхэн даван туулах, мэргэжлийн үг хэллэг орсон ном сэтгүүл унших, багшийнхаа лекцийг сонсох, бусдад өөрийн бодсон санаснаа мэргэжлийн түвшинд ойлгуулах, мэдээллийг цэгцтэй байдлаар тэмдэглэх гэх мэт оюутны амьдралд шаардагдах чадварыг олгодог англи хэл.

  • Та суралцахад бэлэн байна уу?
  • Суралцах хөтөлбөрийн сонголтоо зөв хийх.
  • Утсаар бүртгүүлэх

Энэ асуултыг та өөрөөсөө асуух хэрэгтэй гол шалтгаан нь хөтөлбөр маш эрчимтэй явагддаг. Долоо хоногт 4-6 өдөр, өдөрт 3 академик цаг ордог учраас оюутнаас цаг хугацаа болон оюуны ачаалал даах чадвар ихээхэн шаардагдана. Үүнийг зөв төлөвлөснөөр та хичээлдээ анхаарлаа хандуулж багшийнхаа өгч байгаа мэдээллийг хүлээн авах болно.

Хэрэв та Академик англи хэлийг сурахаар шийдвэрээ гаргасан бол дараах хөтөлбөрүүдээс сонголтоо хийх боломжтой.

Хөтөлбөрийн нэр

Онцлог

Academic English class

Academic English- Intermediate class

Цаашид iBT TOEFL болон IELTS шалгалт өгч, гадны их дээд сургуульд суралцах зорилготой хүмүүсийн англи хэлний мэдлэгийг гүнзгийрүүлэхэд бэлтгэх, суурь чадваруудын талаар ойлголт өгч, түүнийг хөгжүүлэх зорилготой анги

Academic English- Advanced class

Цаашид iBT TOEFL болон IELTS шалгалт өгч, гадны их дээд сургуульд суралцах зорилготой хүмүүсийн суурь чадваруудыг гүнзгий түвшинд хөгжүүлэх зорилготой анги.

IELTS class

General IELTS class

IELTS шалгалтыг хүлээн зөвшөөрдөг улс орнуудад ажиллаж амьдрах зорилготой хүмүүст зориулсан IELTS-д бэлтгэх анги

Academic IELTS class

IELTS шалгалтыг хүлээн зөвшөөрдөг улс орнуудад суралцах зорилготой хүмүүст зориулсан IELTS-д бэлтгэх анги

Academic IELTS full class

IELTS шалгалтыг хүлээн зөвшөөрдөг улс орнуудад сурахыг хүссэн хүмүүст зориулсаг нэг сарын дотор маш эрчимтэйгээр IELTS-д бэлтгэх анги

TOEFL class

General TOEFL class

TOEFL шалгалтыг хүлээн зөвшөөрдөг улс орнуудад ажиллаж амьдрах зорилготой хүмүүст зориулсан iBT TOEFL -д бэлтгэх анги

Official TOEFL class

TOEFL шалгалтыг хүлээн зөвшөөрдөг улс орнуудад сурах зорилготой хүмүүст зориулсан iBT TOEFL -д бэлтгэх анги

Official TOEFL full class

TOEFL шалгалтыг хүлээн зөвшөөрдөг улс орнуудад суралцах зорилготой хүмүүст зориулсан нэг сарын дотор маш эрчимтэйгээр iBT TOEFL -д бэлтгэх анги

Та дээрх шийдвэрүүдээ гаргасан бол 337610 дугаарт холбогдож элсэлтийн талаарх мэдээлэл авч, түвшин тогтоох шалгалт өгөх цагаа товлоорой.