Хаана ямар тэтгэлэгт хамрагдах боломжтой вэ?

7 months ago read count: 249

ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖ МАШ ИХ...

Боловсролоор өөрийгөө чимж, ирээдүйгээ гэрэлтэйгээр бүтээж байгаа хүн бүхэнд зориулж Жэт Институт Олон Улсын Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн тухай мэдээллийг цувралаар хүргэдэг билээ.

Мэдээлэлд ойрхон хүнд боломж илүү их байдаг. Тиймээс дараах зарлагдсан тэтгэлэгүүд болоод хамрагдахад шаардлагатай зүйлсийн тухай мэдээллээс олон хүн Дэлхийн нэр хүндтэй сургуульд сурах өөрийн боломжийг олж харна гэдэгт итгэж байна.


1. Баруун Лондоны Их Сургуулийн "Олон Улсын Төлөөлөгч Оюутан"-ы тэтгэлэг

Баруун Лондонгийн их сургууль

Баклавр, Магистерийн зэрэг

Өргөдөл хүлээн авах сүүийн хугацаа: 2017.07.16

Суралцах газар: Англи, Лондон хот

Хичээл эхлэх огноо: 2017.09 сар

Товч мэдээлэл:

Баруун Лондонгийн их сургуулийн ‘Олон Улсын Төлөөлөгч Оюутан’-ы тэтгэлэг нь тус сургуульд төлөөлөгч оюутан байх шалгуурыг хангасан шилдэг оюутнуудад санхүүгийн тусламж үзүүлэх зорилготой юм.

Суралцах салбар:

Тус сургуульд бүртгэлтэй 330 гаруй баклавр болон магистерийн мэргэжлээс сонгох боломжтой.

Тэтгэлэгийн тоо: 50 хүртэлх

Зорилтот бүлгүүд: Европын холбооноос бусад улсын оюутнууд байх.

Тэтгэлэгийн хэмжээ болон үргэлжлэх хугацаа:

5000 фаунд буюу ойролцоогоор 7000 ам.доллар хүртэлх хэмжээний тэтгэлэг олгох бөгөөд тус тэтгэлэг нь сургалтын эхний жилийн сургалтын төлбөрөөс хөнгөлөх юм.

Шалгуур:

Өргөдөл гаргагчид дараах шалгууруудыг хангасан байх шаардлагатай:

  • Өөрийн төлбөрийг төлөх боломжтой хилийн чанад дахь оюутан байх (Европын холбооны оюутнууд оролцох эрхгүй болохыг анхаарна уу).Сургуулийн хуваарийг авсан оюутан байх шаардлагатай.

Баруун Лондонгийн их сургуулийн Олон улсын төлөөлөгч оюутны тэтгэлэг нь эрч хүчтэй шинийг санаачлагч шилдэг оюутны нийгмийн идэвхи оролцооны байдлыг харгалзан шалгаруулана.

Өргөдөл гаргах заавар:

Өргөдөл гаргагч нь 2017 оны 7 сарын 16 ны Английн цагаар 5 цагт өөрийн өргөдлийг ирүүлсэн байх шаардлагатай.

Өргөдлийг доор өгөгдсөн холбоосоор орж шаардлагатай бүх мэдээллийг оруулах хэрэгтэй.

Хэлний шалгуур:

  • IELTS –ийн оноо 6-аас дээш байх бөгөөд хэсэг тус бүрийн оноо 5.5-с доошгүй байх
  • Cambridge PET – Pass with distinction, exceptional in all four skills
  • Cambridge FCE – Pass at Grade C minimum
  • Cambridge Advanced / Proficiency / Business Higher / Legal / Financial – Pass
  • ESOL Skills for Life Levels 1 & 2
  • BULATS-ийн онлайн шалгалтын унших болон ярих хэсэг дээр 60 оноотой байх ,
  • IBT TOEFL-ийн 80-с дээш оноотой сонсох хэсэг 19, унших хэсэг 20, ярих хэсэг 22 бичих хэсэг 19 тус бүр хамгийн багадаа авсан байх

Цахим хаяг:

Тэтгэлэгийн талаарх албан ёсны цахим хаяг: http://www.uwl.ac.uk/international/fees_and_scholarships/International_Ambassador_Scholarships.jsp


2. Англи улсын "Вэстминистер" их сургуулиас олгож буй сургалтын тэтггэлэг

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2017 оны 9 сард эхлэх хөтөлбөрийн өргөдөл хүлээж авах сүүлийн хугацаа 2017 оны 5 сарын 4 өдөр байна. 2018 оны 1 сард эхлэх хөтөлбөрийн өргөдөл хүлээж авах сүүлийн хугацаа 2017 оны 10 сарын 13 өдөр байна.

Суралцах газар: Англи

Хичээл эхлэх огноо: Жил бүрийн 9 сар

Товч мэдээлэл:

Лондон хотноо байрладаг тус их сургууль нь Английн эртний сургуулиудын нэг бөгөөд анх Royal Polytechnic Institution нэрээр 1838 онд байгуулагдсанаар тус улсын хамгийн анхны политехник сургууль болсон юм.

Их сургуулийн төв удирдах байр болон оюутны хотхон Лондон хотын төвийн Regent street-д байрладаг бөгөөд Westminster олон улсын их сургууль Узбекстаны нийслэл Ташкент хотод мөн үйл ажиллагаагаа явуулдаг.

Их сургууль нийтдээ 7 факультет буюу салбар сургууль, 45 орчим хэлтэстэй.

Тус сургуулиас тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Тэтгэлэг нь зөвхөн магистрын зэргээр /Бизнесийн менежментийн магистр хамаарахгүй/ сурах гэж буй гадаад оюутнуудад хамаарна. Тэтгэлэгт стипенд, аялал, даатгалын зардлууд орохгүй бөгөөд зөвхөн сургалтын төлбөрийн тэтгэлэг хэлбэрээр олгогдоно.

Суралцах салбар:

  • Шинжлэх ухаан, технологи
  • Сэтгүүл зүй
  • Урлаг дизайн
  • Хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухаан
  • Архитектур
  • Хууль эрх зүй
  • Бизнес менежмент

Тэтгэлэгийн тоо: Тодорхойгүй

Зорилтот бүлгүүд: Олон улсын оюутанууд

Өргөдөл гаргах заавар:

Сургуульд өргөдөл гаргаад элсэх нь тодорхой болсон нөхцөлд тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргах эрх үүснэ.

Тэтгэлгийн өргөдлийн маягтыг бөглөн бусад шаардлагатай бичиг баримтуудын хамтаар шуудангаар илгээнэ.

Цахим хаяг:

Тэтгэлэгийн талаарх албан ёсны цахим хаяг: https://www.westminster.ac.uk/study/prospective-students/fees-and-funding/scholarships/international-postgraduate-scholarships/westminster-full-fee-scholarship


3. Шинэ Зеландын "Аукланд"-ын их сургуулийн тэтгэлэг

Суралцах газар: Шинэ Зеланд

Хичээл эхлэх огноо: Жил бүрийн 9 сар

Товч мэдээлэл:

Шинэ Зеландын Аукландын их сургууль нь 2016 оноос эхлэн олон улсын оюутнуудынхаа тоог нэмэгдүүлэх зорилгоор тэтгэлэгт хөтөлбөр зарлаж эхлэсэн билээ.

Суралцах салбар: Тус сургуулийн аль ч мэргэжлээр суралцагч байх.

Тэтгэлэгийн тоо: Жил бүр 14 тэтгэлэг олгоно.

Зорилтот бүлгүүд: Европын холбооноос бусад улсын оюутнууд

Тэтгэлэгийн хэмжээ болон үргэлжлэх хугацаа:

Тус тэтгэлэгт хөтөлбөр 5000 долларын тэтгэлэгийг баклаврын оюутнуудад, 10000 долларын тэтгэлэгийг магистерийн хөтөлбөрт суралцагчдад олгох юм.

Шалгуур:

  • Шинэ Зеланд, Австралиас өөр улсын иргэн байх
  • Тус сургуульд сурах эрхээ авсан оюутан байх

Өргөдөл гаргах заавар:

Өргөдлийг зааврын дагуу тус Тэтгэлэг хариуцсан оффис руу явуулах шаардлагатай бөгөөд сургуулиас томилогдсон комисс шалгаруулалтыг явуулж зарлана.

Өргөдөл авах сүүлийн хугацаа:

Өргөдөлийг жил бүрийн 11.01-нд болон 5.01-нд авч дуусгах бөгөөд өргөдөл авах хугацааг жил бүр зарлана.

Цахим хаяг:

Тэтгэлэгийн талаар албан ёсны цахим хаяг: https://www.auckland.ac.nz/en/study/international-students/scholarships-loans-and-funding/scholarships-international-students.html


4. Англи улсын "Кингстон" их сургуулиас олгож буй сургалтын тэтггэлэг

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2017.05.31

Суралцах газар: Англи

Хичээл эхлэх огноо: Жил бүрийн 9 сар

Товч мэдээлэл:

"Кингстон"-ы их сургууль нь олон улсын оюутнуудыг дэмжин урамшуулах зорилготойгоор тус тэтгэлэгийг баклавр болон магистерийн хөтөлбөрт суралцагсдадаа зарлаж байна.

Суралцах салбар:

Тус сургуульд суралцаж байгаа аль ч мэргэжлийн оюутнууд хамрагдах боломжтой.

Тэтгэлэгийн тоо: 40

Зорилтот бүлгүүд: Олон улсын оюутан байх

Тэтгэлэгийн хэмжээ болон үргэлжлэх хугацаа:

Нийт 200,000 евроны тэтгэлэгийг жил бүр олгох юм.

Шалгуур:

  • Олон улсын оюутан байх
  • "Кингстон"-ы их сургуульд 2018 оны 9 сард суралцаж эхлэх оюутан байх

Хэлний шалгуур:

Баклаврт суралцагсад (Academic IELTS)

Суралцаж буй мэргэжил

Оноо

Онцгой нөхцөл

Урлаг, дизайн

6.0

Бүх хэсэгт 5.5 авсан байх

Урлаг, нийгмийн шинжлэх ухаан

6.5

Бүх хэсэгт 5.5 авсан байх

Бизнес, хууль

6.0

Бүх хэсэгт 5.5 авсан байх

Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, Боловсрол судлал

6.5

Бүх хэсэгт 5.5 авсан байх

Шинжлэх ухаан, инженер, Тооцоолол болон судалгаа

6.0

Бүх хэсэгт 5.5 авсан байх

Магистерт суралцагсад (Academic IELTS)

Суралцаж буй мэргэжил

Оноо

Онцгой нөхцөл

Урлаг, дизайн

6.5

Бүх хэсэгт 5.5 авсан байх

Урлаг, нийгмийн шинжлэх ухаан

6.5

Бүх хэсэгт 5.5 авсан байх

Бизнес, хууль

6.5

Бүх хэсэгт 6.0 авсан байх

Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, Боловсрол судлал

6.5

Бүх хэсэгт 5.5 авсан байх

Шинжлэх ухаан, инженер, Тооцоолол болон судалгаа

6.5

Бичих хэсэгт 6.0 бусад хэсэгт 5.5 оноо тус бүр авсан байх

Өргөдөл гаргах заавар:

Өргөдлын цахим хэлбэрээр гаргах бөгөөд өргөдөл хүлээн авах хугацаанаас хэтрэн ирүүлсэн материалыг өргөдөл гаргасанд тооцохгүй болохыг анхаарана уу. Тэтгэлэгт өргөдөл гаргах журам нь элсэлтийн журмаас өөр тул доор дурдсан бичиг баримтуудын хуулбарыг цахим хэлбэрээр явуулах шаардлагатай.

  • Тэтгэлэгт орох хүсэлт бүхий өргөдлийн хуулбар
  • Өөрийн чинь тодорхойлох захидал
  • Эрдэм шинжилгээний ажлын хуулбар
  • Aкадемик IELTS, TOEFL-н онооны хуулбар

Цахим хаяг:

Тэтгэлэгийн талаарх албан ёсны цахим хаяг: http://www.kingston.ac.uk/international/scholarships-and-fees/scholarships/international-scholarships/


5. АНУ-ын "Ориган"-ий их сургуулиас зарлаж буй "Олон Улсын Соёлын Хөтөлбөрийн" тэтгэлэг

Ориган их сургууль

Баклавр, Магистерийн зэрэг

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: Жил бүрийн 1 сар

Суралцах газар: Америк

Хичээл эхлэх огноо: 2017.09 сар

Товч мэдээлэл:

Санхүүгийн бололцоогүй олон улсын оюутнууд ‘Олон Улсын Соёлын Хөтөлбөр’ тэтгэлэгт хамрагдах боломжтой. Тус хөтөлбөр нь оролцогчдоос өөрийн орны талаарх мэдээллийг танилцуулах илтгэлийг сургуулийн оюунуудад болон удирдлагуудад тавих боломжийг давхар олгодог.

Суралцах салбар: Тус сургуульд буй бүх мэргэжлээр суралцагсад

Тэтгэлэгийн тоо: Тодорхойгүй

Зорилтот бүлгүүд: Санхүүгийн боломжгүй болон онцгой амжилт гаргасан олон улсын оюутнууд

Тэтгэлэгийн хэмжээ болон үргэлжлэх хугацаа:

Сургалтын төлбөрөөс 7500-35000 ам.долларын хөнгөлөлт олгоно.

Шалгуур:

Өргөдөл гаргагчид дараах шалгууруудыг хангасан байх шаардлагатай:

  1. Тус сургуульд сүрахаар хүлээн зөвшөөрөгдсөн оюутан байх. Шинэ оюутнууд жил бүрийн 1.15-ны дотор сургуульд элсэх өргөдлөө гаргасан байх шаардлагатай.
  2. Америкийн иргэн, суурин оршин суугчид болон Америкийн Нэгдсэн Улсын холбооны санхүүгийн тусламжийг авагчид тус тэтгэлэгт хамрагдах боломжгүй.
  3. Өргөдөл гаргагчид санхүүгийн боломжгүйгээ нотлох баримтыг авч ирэх шаардлагатай бөгөөд үнэлгээний голч дүн 3.0-с багагүй байх хэрэгтэй.

Ориганы их сургуулийн ‘Олон Улсын Соёлын Хөтөлбөр’ тэтгэлэгт хамрагсад тус тэтгэлийн нөхцөл болох 80 цагийн соёлын сурталчилгааны ажлыг жил бүр хийх саналыг хүлээн зөвшөөрсөн байх.

Өргөдөл гаргах заавар:

Өргөдөл гаргагч нь жил бүрийн 1 сарын 15-ны дотор өөрийн өргөдлийг ирүүлсэн байх шаардлагатай бөгөөд өргөдлийг доор өгөгдсөн холбоосоор орж шаардлагатай бүх мэдээллийг оруулах хэрэгтэй.

Хэлний шалгуур:

Тус сургуульд элсэхийг хүсэгчид дараах хэлний шалгуурыг хангасан байх шаардлагатай бөгөөд улмаар тэтгэлэгт хамрагдах эрх нь үүсэх юм.

  • IELTS –ийн оноо 6-6.5
  • iBT TOEFL-ийн оноо 61-87
  • PBT TOEFL-ийн оноо 500-574
  • SAT 2016 оноос өмнө 480 CR
  • SAT 540 EBRW тус бүр байх шаардлагатай

Цахим хаяг:

Тэтгэлэгийн талаарх албан ёсны цахим хаяг: https://isss.uoregon.edu/icsp


6. Канадын "Хамбер"-ний коллежийн зарлаж буй тэтгэлэг

Хамберийн коллеж

Баклавр, Магистерийн зэрэг

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: Жил бүрийн 5 сар

Суралцах газар: Канад

Хичээл эхлэх огноо: Жил бүрийн 9 сар

Товч мэдээлэл:

Тус сургууль нь жил бүр шинээр баклаврын ангиудад элсэж буй олон улсын оюутнууддаа тус тэтгэлэгийг олгодог билээ.

Суралцах салбар: Тус сургуульд буй бүх мэргэжлээр суралцагсад

Тэтгэлэгийн тоо: Бүрэн болон хэсэгчилсэн тэтгэлэг тус бүр 2

Зорилтот бүлгүүд: Олон улсын оюутнууд

Тэтгэлэгийн хэмжээ болон үргэлжлэх хугацаа:

Сургалтын төлбөрөөс бүрэн хөнгөлөх болон 5000 ам.долларын хэсэгчилсэн хөнгөлөлт олгох 2 тэтгэлэг олгох бөгөөд өмнө нь тэтгэлэг авсан дүнгийн голчийг 75% -аас доошгүй хадгаласан оюутнууд дахин өргөдөл гаргах боломжтой.

Шалгуур:

Өргөдөл гаргагчдыг академик үзүүлэлтүүд, нийгмийн идэвхи чармайлт, оюутнуудыг тодорхойлсон захидал дээр үндэслэн шалгаруулана.

Өргөдөл гаргах заавар:

Өргөдөл гаргагч нь тэтгэлэгт өргөдөл гаргахаасаа урьтан сургуульд элсэх өргөдлөө гаргах хэрэгтэй бөгөөд сургуульд тэнцсэн тохиолдолд тэтгэлэгийн маягтыг сургуульд тэнцсэн захиатай хамт хавсаргана.

Хэлний шалгуур:

Тус сургуульд элсэхийг хүсэгчид дараах хэлний шалгуурыг хангасан байх шаардлагатай бөгөөд улмаар тэтгэлэгт хамрагдах эрх нь үүсэх юм.

  • IELTS –ийн оноо 6 /хэсэг тус бүр дээр 5.5 буюу түүнээс дээш оноотой байх/
  • iBT TOEFL-ийн оноо 80 /хэсэг тус бүр дээр 20 буюу түүнээс дээш оноотой байх/
  • PBT TOEFL-ийн оноо 550

Цахим хаяг:

Тэтгэлэгийн талаарх албан ёсны цахим хаяг: http://international.humber.ca/study-at-humber/scholarships.html


7. Нидерландад суралцах тэтгэлэгт хөтөлбөр

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2017.07.16

Суралцах газар: Нидерланд

Хичээл эхлэх огноо: Жил бүрийн 9 сар

Товч мэдээлэл:

Нидерландад суралцах тэтгэлэгт хөтөлбөр нь тус улсад баклавр, магистерийн хөтөлбөрүүдэд хамрагдах зорилготой олон улсын оюутнуудад чиглэгдсэн бөгөөд Нидерланд улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам болон бусад их дээд сургуулиудаас санхүүждэг юм.

Суралцах салбар:

Тус тэтгэлэгт хөтөлбөрт бүргэлтэй 18 их сургуулийн мэргэжлүүдээс сонгох боломжтой.

Тэтгэлэгийн тоо: Тодорхойгүй

Зорилтот бүлгүүд: Европын холбооноос бусад улсын оюутнууд

Тэтгэлэгийн хэмжээ болон үргэлжлэх хугацаа:

Тус тэтгэлэгт хөтөлбөр 5000 евроны тэтгэлэгийг эхний жилд олгодог хэсэгчилсэн тэтгэлэг бөгөөд нэг л удаа хамрагдах боломжтой юм.

Шалгуур:

  • Европоос бусад улсын иргэн байх
  • Нидерландын аль нэгэн сургуульд элсэх өргөдлөө явуулсан эсвэл явуулж буй өргөдөл гаргагч байх
  • Өмнө нь Нидерланд улсад суралцаж байгаагүй байх

Өргөдөл гаргах заавар:

Тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг сургуулийн жагсаалтыг доорх холбоосоор орон хайж дэлгэрэнгүй мэдээллийг сургууль тус бүр дээр олох.

https://www.studyinholland.nl/scholarships/highlighted-scholarships/holland-scholarship/participating-research-universities

Цахим хаяг:

Тэтгэлэгийн талаарх албан ёсны цахим хаяг: https://www.studyinholland.nl/scholarships/highlighted-scholarships/holland-scholarship


ТА АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГЭЭ АКАДЕМИК ТҮВШИНД САЙЖРУУЛАХЫГ ХҮСЧ БАЙНА УУ?

Гадаадын Их дээд сургуулиудад суралцахын тулд танд Академик Англи хэлний чадварууд зайлшгүй хэрэгтэй болдог.Тухайн чадваруудыг эзэмшсэнээр та их сургуулийн орчинд Англи хэлний бэрхшээлгүйгээр суралцах бүрэн боломжтой болдог.

ЖЭТ Англи хэлний сургууль нь Монголдоо анх удаа Академик Англи хэлний сургалтыг нэвтрүүлээд байна. https://www.facebook.com/pg/InstituteJet/posts/?ref=page_internal