ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

4 months, 1 week ago read count: 677

“JEТ” АНГЛИ ХЭЛНИЙ СУРГУУЛИЙН АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Зорилго

Монголын Англи хэл суралцагч залуусын дунд Англи хэлний илтгэлийн тэмцээн зохион байгуулснаар тэдэнд Англи хэлний мэдлэг болон Англи хэл дээр илтгэх чадвараа сорих боломж олгох ба Англи хэлийг сурахын ач холбогдолыг олонд таниулахад энэхүү тэмцээний зорилго оршино.

Хоёр. Хугацаа, хамрах хүрээ

“JET” Англи хэлний сургуулийн Англи хэлний илтгэлийн тэмцээн 2017 оны 5-р сарын 08-ны өдрөөс 6-р сарын 10-ны өдөр хүртэл хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана.

Нэгдүгээр шат: 2017 оны 5 дугаар сарын 8-аас 6 дугаар сарын 2

Хоёрдугаар шат: 2017 оны 6 дугаар сарын 10

Хамрах хүрээ: 15-30 насны бүх хүмүүс

Гурав. Зохион байгуулалт

Илтгэлийн ерөнхий сэдэв: “Англи хэл сурснаар надад гарсан өөрчлөлт” буюу “Changes I encountered by learning English”


Нэгдүгээр шат: Илтгэлийн хураангуй бичих

  • “Англи хэл сурснаар надад гарсан өөрчлөлт” ерөнхий сэдвийн хүрээнд өөрийн тавих илтгэлийн хураангуйг (500 үгс) цаасаар “JET” Англи хэлний сургалтын төв дээр авчирч өгөх ба мөн maral@jet-english.mnхаягруу мейлээр илгээнэ.
  • Илтгэлийн хураангуйд овог нэр, ажлын эсвэл сургуулийн нэр, мейл хаяг, утасны дугаар, фейсбүүк нэр болон илтгэлийн хураангуйн илгээсэн огноо зэрэг мэдээллүүдийг бичнэ. Илтгэлийн хураангуйн загварыг www.jetinstitute.mn хаягаас харна уу. (Хавсралт 1) Илтгэлийн хураангуйд тавих шаардлага:
    • Үгсийн тоо: 500
    • Фонт: Times New Roman
    • Үсгийн хэмжээ: 12
    • Мөр хоорондын зай: 1.5
  • Илтгэлийн хураангуйг дараах шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулна:
    • Илтгэлийн агуулга, шинэлэг санаа
    • Илтгэлийн хураангуйн бүтэц, найруулга
    • Ашигласан үгсийн сан болон дүрэм
  • Эхний 20 хураангуйлалыг шалгаруулна
  • Шалгарсан эхний 20 илтгэлүүдийн илтгэгчид 2017 оны 6-р сарын 10-ны 9:00 цагт Монголын Банкны Холбооны хурлын зааланд цугларна. Илтгэгчид гарааны дэс дарааллын дагуу илтгэлээ танилцуулна.
  • Илтгэлийн хугацаа: 10 минут
    Илтгэлд Microsoft PowerPoint файл ашиглах бол 2017 оны 06-р сарын 9-ний дотор maral@jet-english.mn мейл хаягаар илгээнэ.

Хоёрдугаар шат: Англи хэл дээр илтгэл тавих

Монголын Банкны Холбоо: Виста Оффис, Чингис Хааны өргөн чөлөө-17, Шуудангийн хайрцаг-101, Сүхбаатар дүүрэг.

Дөрөв. Шалгаруулалт, шагнал урамшуулал

Хоёрдугаар шатанд шалгарсан илтгэлүүдийг дараах шалгууруудаар шүүгчид үнэлнэ:

  • Илтгэх чадвар
    • Үзэгчдэд санаагаа хүргэх чадвар (ойлгомжтой, цэгцтэй)
    • Хувцаслалт, биеийн хэл
    • Үгийн сонголт, ярианы чадвар
  • Илтгэлийн агуулга
    • Илтгэл сэдвийн хүрээнд байгаа эсэх
    • Илтгэлийн бүтэц зохион байгуулалт
    • Илтгэлийн шинэлэг санаа гаргасан байдал

Холбоо барих

Утас: 77118899

Вэб: www.jet-english.mn www.jetinstitute.mn

И-мэйл: maral@jet-english.mn erdene.ekhjet@gmail.com

Хавсралт - 1

Full name:

School/occupation:

Email address:

Facebook name:

Mobile phone number:

Submission date:

“NAME OF THE SPEECH”

This is template of sample text. This is template of sample text. This is template of sample text. This is template of sample text. This is template of sample text. This is template of sample text. This is template of sample text. This is template of sample text. This is template of sample text.

This is template of sample text. This is template of sample text. This is template of sample text. This is template of sample text. This is template of sample text. This is template of sample text.

This is template of sample text. This is template of sample text. This is template of sample text. This is template of sample text. This is template of sample text. This is template of sample text. This is template of sample text. This is template of sample text. This is template of sample text.