Англи хэлийг Монголдоо сурах уу?, Гадаадад сурах уу?

4 months ago read count: 655

Англи хэл дэлхий нийтийн хэл болсон гэдэгтээ маргах хүн үгүй биз ээ. Үүнийгээ дагаад Англи хэлийг сурах олон арга замууд нээгдсээр байна. Онлайнаар сурах, эх орондоо сурах эсвэл гадаадад хэлний бэлтгэлд сурах гэх мэт. Эдгээр арвин сонголтууд байгаа нь сайшаалтай ч гэсэн хэл сурахаар эрмэлзэж буй залуус үүн дунд төөрөлдөж аль зам нь өөрт нь тохиромжтойг мэдэхгүй цаг алдах тохиолдлууд олонтой байна. Иймээс та бүхэндээ Англи хэлийг Монголдоо болон гадаадын хэлний бэлтгэлүүдэд сурахын сул, давуу талуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Гадаадад хэлний бэлтгэлд сурахын давуу талууд:

  • Англи хэл нь төрөлх газар нь сурч байгаа тул аялагын хувьд тухайн орныхоо хүмүүсийн аялагыг эхнээс нь сурах боломжтой. Жишээ нь: Австралид сурч байгаа бол Австрали аялагыг өөртөө хоногшуулах давуу талтай.
  • Хэлний бэлтгэлд сурахын хажуугаар сурч байгаа орныхоо ёс заншил, орчинтой танилцах боломжтой.
  • Таны сонгосон хэлний бэлтгэлд өөр орны оюутнууд суралцдаг бол олон орны хүмүүстэй нөхөрлөж танилын хүрээгээ нэмэх нөхцөл бүрдэнэ.
  • Англи хэлнээс бусад хэлээр ярих боломжгүй учраас ярих чадвар хурдацтай хөгжинө.
  • Гэр бүлийхэнээсээ хол байх тул биеэ дааж сурна.

Гадаадад хэлний бэлтгэлд сурахын сул талууд:

  • Ярианы чадвар сайн хөгжих боломж өндөртэй ч дүрэм, сайн эссэ бичих арга техникүүдийг ойлгохгүй өнгөрөх эсвэл олон цаг зарцуулж ойлгох сул талтай.
  • Төлбөрийн хувьд өндөр болохыг доорх судалгаа харуулж байна.

4 долоо хоногийн Ерөнхий Англи хэлний сургалтын дундаж өртөг /харьцуулалтаар/

8 долоо хоногийн TOEFL-н шалгалтанд бэлтгэх сургалтын дундаж өртөг /харьцуулалтаар/


1 жилийн хэлний бэлтгэлийн дундаж өртөг /харьцуулалтаар/


Дээрх судалгаанаас харахад Англи хэлийг гадаадын хэлний бэлтгэлд сурахад Монголд сурснаас улсаасаа хамаараад 9-11 дахин өндөр өртөгтэй байна. Үүнд байр хоол, амьдрах өртөгийн зардал багтаагүйг санах хэрэгтэй.

  • Соёлын шоконд орох магадлал өндөр. Соёлын шок гэдэг нь хүмүүс өөрийн амьдарч дассан газраа орхиж орчноо солих үед үзүүлж буй сэтгэл хөдлөл, хариу үйлдлийг хэлдэг.

Монголд ихэнхи хүүхдүүд 18 нас хүрсэнийхээ дараа ч гэсэн эцэг эхтэйгээ цуг амьдардаг. Ийм ч учраас гэнэт өөр оронд биеэ дааж амьдрахад сэтгэлээр уналтанд орох магадлал өндөр байдаг. Соёлын шоконд орсоноор тухайн хүний өөртөө итгэх итгэл нь буурах, хоол идэх дуршилгүй болох, өөрийгөө бусадтай харьцуулах гэх мэтийн шинж тэмдгүүд илэрдэг. Үүнээсээ болоод сургалтын хөтөлбөртөө анхаарч чадахгүй цаг алдаж болзошгүй байдаг.

Монголд хэлний бэлтгэлд сурахын давуу талууд:

  • Төлбөрийн хувьд хэд дахин хямд өртөгтэй.
  • Монгол хэл дээр дүрэм, уншлага болон бичлэгийн арга барилд сайн суралцах аргыг заадаг учраас Академик Англи хэл нь эрчимтэй сайжрах боломжтой. Өөрөөр хэлбэл гадаадад Англи хэлийг сурах нь ярианы чадварыг сайжруулдаг ч их дээд сургуулиудад элсэн ороход мөн олон улсын хэлний түвшин тогтоох шалгалтуудыг өгөхөд /IELTS, TOEFL, CAE гэх мэт/ заавал сурах шаардлагатай академик англи хэлийг бүрэн эзэмшихэд учир дутагдалтай талууд олон байдаг. Иймд Монгол хэл дээр өөрийн Академик чадваруудыг сурах тактикуудыг эзэмших нь таны цагийг хэмнэх давуу талтай.
  • Зарим хүмүүс Англи хэл нь төрөлх хэлтэй орнуудад л Англи хэлийг сурахад ашиглагддаг техник, компьютерийн лабаратори байдаг хэмээх ташаа ойлголттой байдаг. Гэвч дэлхийн стандартад нийцсэн жишгээр сургалтаа явуулдаг чанартай сургалтын төвүүд Монголд олон бий.
  • Зөвхөн гадаадад сурснаар зөв дуудлагатай болно гэдэг өрөөсгөл ойлголт бөгөөд Монголдоо ч гэсэн гадаад багштай сургалтын хөтөлбөрт хамрагдсанаар Англи хэлний үгсийг зөв дуудаж сурах бүрэн боломжтой.
  • Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрдсөн ном, сурах бичгүүдийг дэлхийн хаанаас ч захиалж авах боломжтой мөн Англи хэлний яриа сайжруулах үнэгүй клубүүдэд хамрагдаж, Англи хэл дээр лекц сонсож, ном уншиж улмаар гадаадад буй мэт орчинг өөртөө бүрдүүлсэнээр Англи хэлийг гадаадын оронд сурсан мэт эзэмших үнэгүй олдох боломжууд олон бий.

Монголд хэлний бэлтгэлд сурахын сул талууд:

  • Англи хэлийг сургах нэрийдлээр мөнгө олох сонирхолтой чанаргүй сургалтын төвүүд элбэг байдаг.
  • Англи хэлээр ярих орчин бага байгаа тул хүмүүс өөрсдийгөө дайчлахгүй, өөртөө Англи хэл сурах орчинг сонгож бүрдүүлэхгүй хойрго зан гаргах хандлагатай.
  • Гадаадын хэлний бэлтгэлд суусан шиг олон орны найз нөхөдтэй болж чадахгүй.
  • Ажил хичээлийн хажуугаар сурч байгаа учраас хүмүүс цаг заваа зохицуулахгүй хоёрдмол байдал гаргах магадлалтай.

Дээрх бүгдээс дүгнэж харахад Англи хэлийг эх орондоо сурах нь та бүхний цаг мөнгийг хэмнэх боломжтой. Мэдээж дурдсаны дагуу Монголдоо Англи хэлийг сурахад сул талууд байгаа. Гэвч эдгээр нь бидний хандлагаас бүрэн хамааралтай. Бид өөрсдөө орчин бүрдүүлж, сайн багшаар, сайн номноос системтэйгээр Англи хэлийг заалгаснаар хамгийн гол нь сурч байгаа зүйлдээ эзэн нь болж зүтгэл гаргавал бидэнд Монголдоо хэний ч доор орохооргүйгээр Англи хэлийг чадварлагаар эзэмших боломж 100-с ч илүү хувь бий.