Англиар “сэтгэж” бичих нь нэр хүндтэй шалгалт, нэр хүндтэй ажилд илүү үнэлэгддэг.

5 months ago read count: 2164

Бичгийн чадвар гэдэг бүхий л хэлний хувьд ноён оргил нь юм. Тэр тусмаа тухайн хэл дээр боловсрол эзэмших болон ажил хэргийн албан харилцаанд маш чухал үүрэгтэй.

Магадгүй бизнесийн хамтрагч болохоор хэн нэгэнд энгийн үг хэллэг ашигласан, дүрмийн болоод үг үсгийн алдаатай, ажил хэрэгч бус мэйл илгээвэл юу болох вэ? Харамсалтай нь энэ тохиолдолд чадвар муутай, өөрийн болоод компаний соёл, үнэ цэнэ үгүй мэт сэтгэгдэлийг тухайн хүнд үлдээж ч болох юм. Дэлхийн боловсролд тэмүүлэх залуус маань TOEFL iBT, IELTS зэрэг шалгалтуудыг давахын тулд Академик түвшний ховор үг хэллэгтэй, нэг дор олон төрлийн дүрэм ашигласан урт өгүүлбэрүүдээс бүрдэх эссэ бичих, давсан хойноо гадаадын их дээд сургуульд бие даалт, судалгаа шинжилгээний дүгнэлт боловсруулан буулгах зэрэгтэй нүүр тулдаг. Үүний тулд тухайн хэл дээр сэтгэж, өөрийгөө бүрэн ойлгуулж чадсан нь өндрөөр үнэлэгддэг.


“Уяхан замба тивийн наран” гэсэн өгүүлбэр эх хэлний минь гайхамшигаар сэтгэлд маш сайхан зураглалыг мэдрүүлдэг. Энэ бол Монголоороо сэтгэж байгаагийн илрэл. Харин та өөрийгөө Англи, Америк хүн гэж төсөөлөөд дээрх өгүүлбэрийг яг л энэ мэдрэмжээр нь ойлгохын тулд яах ёстой вэ? Англи сэтгэхүйгээр “Уяхан замба тивийн нар” нь юу вэ? гэдгийг мэдэх ёстой шүү дээ.

Мөн Англи хэл дээр хүмүүс шулуун, босоо шугамаар буюу гол санаагаа хамгийн эхэнд хэлсэнээр аливааг илэрхийлдэг байхад Ази хүний оршил ихтэй тойрог хэлбэрийн хэв маягаар ямар нэгэн бичгийн ажлаа гүйцэлдүүлэх нь тохиромжгүй бөгөөд оноонд тань тун халтай. Тиймээс Англи хэлний чадамж нь дунд болоод дээд түвшний мэдлэгтэй хүмүүсийн дараагийн алхам болох бичгийн чадварыг тусад нь онцолж авч үзэх энэхүү хэрэгцээнд тулгуурлаж “Бичгийн чадвар сайжруулах” ангийг Жет Институт шинээр нээсэн юм. Сургалтанд Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд ахисан шатны дүрэм ашиглаж, Академик түвшинд бичиж сурах юм. Сургалт 04 сарын 24-нд эхэлнэ.

Энэхүү сургалтанд суухыг хүсвэл 04/21-ны Баасан гарагийн 13:00 цагаас үнэ төлбөргүй танилцуулга хичээл явагдана.

Энэхүү текстээ Ази хүний сэтгэхүйгээр тойрог хэлбэрээр бичсэн учир магадгүй та Англи хэлний бичгийн чадварт суралцаад, Англи сэтгэхүйгээр засварлан бичиж өөрийгөө шалгаарай. Танд амжилт хүсье