Академик Англи хэл бол гадаадад амжилттай сурах таны “виз” юм

7 months ago read count: 265

Сургалтын тухай:

Академик Англи хэлний сургалт нь ажил мэргэжил болон гадаадын их дээд сургуулиудын орчинд хэрэглэгдэх албан хэл яриа, бичгийн чадварыг оюутны үндсэн буюу ерөнхий англи хэлний суурь мэдлэг дээр тулгуурлан зааж сургахад зориулагдсан хөтөлбөр юм.

Академик англи хэл бол гадаадад амжилттай сурах таны “виз” юм

Монгол оюутнууд гадаадын их дээд сургуульд сурахаар очоод эхэндээ лекцээ сайн ойлгохгүй байх, хэрхэн тэмдэглэж авахаа мэдэхгүй хоцрох, илтгэл хэрхэн тавих арга барилд сайн суралцаагүй зэрэг шалтгааны улмаас анги хамт олныхоо өмнө ярихаас эмээх, өөртөө итгэлгүй байх зэрэг асуудлуудтай тулгардаг.

Академик англи хэл нь эдгээр чадварыг олгох дадлага дээр түлхүү тулгуурлагдан заагдах бөгөөд түвшин бүр дээр тохирсон арга барилаар сургалтаа явуулдаг.

Энэ нь Монгол оюутнууд хэлний бэлтгэлээр дамжихгүйгээр гадаадын их дээд сургуульд шууд очин сурах боломжийг олгодогоороо маш том давуу талыг үүсгэж байгаа хэрэг юм.

Сургалын гол онцлог, давуу талууд:

  • Дунд, дундын ахисан, гүнзгий гэсэн 3 түвшинтэй тул оюутан өөрийн түвшинд тохирсон ангидаа эхлэн суралцаж, цаашид түвшингээ системтэйгээр ахиулан явах боломжтой
  • Үндсэн 4 чадвараас гадна дүрмийн хичээлийг Академик түвшний бичгийн хэрэглээнд суурилж заадаг.
  • CONTENT-BASED буюу сэдэв агуулга дээр тулгуурлан англи хэлийг заахаас гадна COGNITIVE буюу танин мэдэхүйн мэдлэг олгох хөгжүүлэх тал дээр илүү анхаардаг.
  • CRITICAL THINKING SKILLS хөгжүүлэх буюу аливаа академик текстэн дээр үнэлэлт дүгнэлт өгөн ажиллахад анхаарна.
  • Судалгаа шинжилгээний ажил, эссэ, кейс зэргийг ялган таних, уншиж ойлгох, бичихэд суралцах чадварыг олгоно.
  • AUTHENTIC TEXTS буюу бодит мэдээллийн эх сурвалж дээр ажиллаж, үнэлэн дүгнэх чадварыг эзэмшинэ.
  • Их дээд сургуулийн хэмжээний лекц сонсож ойлгох чадварт суралцана.
  • NOTE-TAKING буюу тэмдэглэл хөтлөх аргад суралцана.
  • Бичгийн хичээл дээр академик түвшинд хэрхэн TOPIC SENTENCE, PARAGRAPH буюу цогцолбор, SUMMARY буюу хураангуйлах, ESSAY бичих талаар суралцана.
  • Дүрмийн хичээл нь CORE GRAMMAR буюу дүрмийн суурь мэдлэг, COMMUNITIVE GRAMMAR буюу практик хэрэглээ гэсэн 2 хэлбэрээр ордог тул оюутнуудад онол болон хэрэглээний чадварыг давхар олгодог.
  • Ярианы хичээл хэлэлцүүлэг, мэтгэлцээн хэлбэрээр явагддаг учир оюутнууд өөрсдийн шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх бүрэн боломжтой
  • Ярианы хичээлийг мэргэшсэн гадаад багш орно.
  • Цаашид iBT TOEFL, IELTS, GMAT, GRE зэрэг шалгалтанд бэлдэхэд Академик Англи хэл нь суурь болж өгнө.
  • Түвшин бүрт тохирсон ном, сурах бичиг, гарын авлагатай
  • Cургалтын таатай орчинд хичээллэх боломж
  • Хичээлээс гадуур 2000 гаруй номноос сонгон номын сангаар үйлчлүүлэх
  • Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд үнэ төлбөргүй оролцох боломжтой.
  • Нийт 8 долоо хоногийн хугацаанд 7 хоногт 5 удаа хичээллэх тул төлбөрийн хувьд хямд бөгөөд сургалт эрчимжүүлсэн хэлбэрээр явагддаг.